Өнөөдөр: 2014 оны 07 сарын 26 өдөр 2 цаг 15 минут

Шинэ мэдээ

Гадаад худалдааны нийт эргэлт, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 2400.1 сая ам.долл, үүнээс экспорт 955.7 сая ам.долл, импорт 1444.4 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 431.2 сая ам.долл буюу 15.2 хувь, үүний дотор экспорт 134.3 сая ам.долл буюу 12.3 хувь, импорт 296.9 сая ам.долл буюу 17.1 хувиар буурсан байна.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 488.7 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 162.6 сая ам.долл буюу 25.0 хувиар буурсан байна.
Нийт экспортод нүүрс 25.9 хувь, зэсийн баяжмал 25.4 хувь, төмрийн хүдэр 17.8 хувь, боловсруулаагүй газрын тос 11.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.9 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 4.5 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.7 хувь, молибдений хүдэр ба баяжмал 1.0 хувь, үлдсэн 7.1 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 34.2 мян.т, үнийн дүн нь 37.9 сая ам.долл, суудлын автомашины импортын биет хэмжээ 2026 ширхэг, үнийн дүн 37.6 сая ам.долл, ачааны машины биет хэмжээ 1013 ширхэг, үнийн дүн 25.2 сая ам.долл, гурилын импортын биет хэмжээ 16.6 мян.т, үнийн дүн 3.8 сая ам.долл, цагаан будааны биет хэмжээ 696.7 т, үнийн дүн 0.5 сая.ам.доллараар буурсан байна…

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Монголын үндэсний Статистикийн хороо

Гадаад худалдааны нийт эргэлт, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар Reviewed by on . Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 2400.1 сая ам.долл, үүнээс экспорт 955.7 сая ам.долл, импорт 1444.4 сая Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар 2400.1 сая ам.долл, үүнээс экспорт 955.7 сая ам.долл, импорт 1444.4 сая Rating:
Дээшээ