Өнөөдөр: 2014 оны 04 сарын 20 өдөр 4 цаг 39 минут

Буриад ястаны түүхэн танхимын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Дорнод аймгийн Музейд боллоо.

Буриад үндэстний соёл, зан заншил, уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, танин мэдэх, гар урлалыг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Дорнод аймгийн Музейд Буриад ястаны түүхэн танхимыг байгууллаа. Буриад ястан манай аймгийн хүн амын 29.3 хувийг эзэлдэг бөгөөд Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Дашбалбар суманд амьдардаг.

Буриад ястаны түүхэн танхимыг байгуулахад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар, Чойбалсан хотын ЗДТГ, Дорнод дээд сургуулийн захирал М.Одмандах, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумын ЗДТГ хандив тусламж үзүүлсэн байна.

Буриад ястаны түүхэн танхимын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Дорнод аймгийн Музейд боллоо. Reviewed by on . Буриад үндэстний соёл, зан заншил, уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, танин мэдэх, гар урлалыг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Дорнод аймг Буриад үндэстний соёл, зан заншил, уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, танин мэдэх, гар урлалыг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Дорнод аймг Rating:
Дээшээ