Өнөөдөр: 2014 оны 04 сарын 24 өдөр 9 цаг 38 минут

”АстраФарм” ХХК -ийн захирал Д.Оюун ”… Эрдэмтдийн олон жилийн судалгаагаар нотлогдсон бүтээгдэхүүн”

OyunaaӨнөөгийн цаг завгүй хийгээд цахим ертөнцийн хүмүүс бид  маш их стресстэй, уур бухимдалтай байдаг. Мөн импортоор орж ирсэн чанар муутай хүнсний бүтээгдэхүүн болон амьдарч буй орчин хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө бий болгож байгаатай уншигч та санал нийлж байгаа байх. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх шинэ бүтээгдэхүүнийг “АстраФарм” ХХК Монголд оруулж ирсэн байна. Энэ талаар мэдээллийг хүргэхээр “АстраФарм” ХХК-ын захиралтай уулзлаа.“Астра Фарм” хэдэн оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Манай “Астрафарм”компани нь 2002 оноос одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Үндсэн чиглэл нь эмийн үйлдвэрлэл,эмийн импорт,  эмийн бөөний болон жижиглэнгийн худалдааэрхэлдэг.Дотоодын 40 гаруй нэр төрлийн эм үйлвэрлэн гаргаж байгаагаас гадна сүүлийн үедимпортийн бүтээгдэхүүнүүд түлхүү оруулж ирж байна.Тухайлбал, Солонгосын Cho-A  компанитай 2008 оноос эхлэн хамтран ажиллаж байна.  Уг  компани ньсолонгос улсдаа шилдэг 100 компанид багтдаг,олон улсын GMP чанарын баталгаахангасан  компанитай хамтран ажиллаж байна.Ямар ямар бүтээгдэхүүн оруулж ирсэн бэ?

Бид Солонгосын Cho-A компаниас хүнсний зориулалттай нэмэгдэл бүтээгдэхүүнүүдийг  оруулж ирсэн. Хүний хоол хүнснээс авч чаддаггүй нэн хэрэгтэй амин дэмүүд,эрдэс бодисуудыг оруулсанаараа энэхүү бүтээгдэхүүнүүд нь онцлог юм. Солонгосын хүн орхоодой, хүүхдийн ой тогтоолт, өсөлт сайжруулдаг ундаа, мөн артишок , нэрс жимсний вакус оруулж ирсэн.

Солонгосын хүн орхоодой нь импортоор орж ирж байгаа бусад хүн орхоодойн бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай бас давуу талтай вэ?

Солонгос улс нь уг ургамлын өлгий нутаг ба жилийн дөрвөн улирал,газар зүйн онцлог,цаг уурын таатай нөхцөлд 4-6 жил арчилж ургуулснаараа хүн орхоодойд агуулагдах эрүүл мэндэд тустай сапонин бодис 2 дахин их үүсэх нөхцөл бий болгож өгдөг.Үүгээрээ бусад орнуудад ургадаг хүн орхоодойгоос давуу талтай. Бусад орнууд жишээ нь Сибир, Японы хүн хорхоодой нь 15 сапонин байдаг бол Солонгосын хүн орхоодой нь 30 гаруй төрлийн ашигтай сапонин агуулагдсан учир эрүүл мэндэд маш тустай. Хүнд тамир тэнхээ өгдөг, цусны эргэлт сайжруулна. Биеийн сульдааг анагаадаг,ой тогтоолтыг сайжруулдаг онцгой үйлчилгээтэй. ДОХ, элэгний вирус хорт хавдрын үед уухад өвчнийг бууруулж, удаашруулдаг давуу талтай. Эмэгтэйчүүд, хөгшид, залуучууд гээд бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Хүн орхоодой нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Маш онцгой нөлөө үзүүлдэг. Элэгний вирус, хорт хавдрын үед уухад биеийн ерөнхий өвчнийг бууруулна. Цусны эргэлт сайжирна гэдэг нь бүх бие эрүүл байх  үндэс болдог юм. Хүн орхоодойн бас нэгэн гайхалтай үйлчилгээ бол хоргүйжүүлэх. Агаарын бохирдол, хэрэглэж байгаа хоол хүнс болон амьдарч байгаа орчноос шалтгаалан эрхтний систем бохирдож байдаг. Цахим ертөнц их хурдацтай өсөж байгаа өнөө үед хүмүүс мартамхай болж эхэлж байна. Ялангуяа залуучууд хэт их оюуны ачаалалттай ажиллаж, олон мэдээлэл нэг дор авснаас болж толгой маш их ядардаг. Харин хүн орхоодойг ууснаараа ядаргаа тайлагдаж, ой тогтоолт сэргэдэг.Үүгээрээ дэлхийд маш их алдартай. Хүн орхоодойн талаар эрдэмтэд маш олон жилийн судалгаа хийсэн байдаг.Судалгааны үр дүнгээс үзэхэд хүн орхоодой нь цусан дахь сахарын  хэмжээг бууруулан хэвэнд нь барина,дээд болон доод даралт гэнэт ихсэхээс урдчилан сэргийлнэ,цэвэршилтийн хам шинж тэмдгүүдийг урдчилан сэргийлж бууруулж,цэвэршилтийн дараах биеийн нөхөн сэргээх чадварыг дээшлүүлж,ой тогтоолт сайжруулж сурагч,оюутан болон настангуудад үр дүнгээ өндөр үзүүлсэн.Тиймээс би Монголын ард түмнээ эрүүл саруул байгаасай гэж хүссэн учир үүнийг оруулж ирсэн юм. Өдөрт нэгийг уух ба курс эмчилгээ нь 30 болон түүнээс дээш хоног ууна.

Нэрсний вакус нь оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст их тустай юм шиг санагдлаа?

Тэгэлгүй яахав. Хамгийн гол үйлчилгээ нь хараа сайжруулдаг. Нэрсний вакус нь     бусад вакусыг бодвол олон төрлийн витамин агуулдаг юм. Мөн Q10 агуулсан учир эмэгтэй хүний арьсыг сайхан болгодог. Туулгах,тураах,биеийн эсэргүүцлийг сайжруулах гэх мэт олон эерэг нөлөөтэй. Эмэгтэйчүүд бид анар жимстэй маш олон бүтээгдэхүүн байдгийг мэднэ. Тэр нь зөвхөн гоо сайханд нөлөөлдөг. Харин нэрсний вакус нь гоо сайханд нөлөөлөхөөс гадна хараа сайжруулдагаараа давуу юм. Мөн зүрх судасны өвчин болон судасны хатуурлаас урьдчилан сэргийлдэг. Өнөө цагт хүүхдүүд багаасаа гар утас барьж, компьютер хэрэглэснээс болж нүд маш их ядаргаанд ордог. Тиймээс нэрсний вакус уух хэрэгтэй. Туулгадаг учир тураах үйлчилгээ үзүүлдэг. Мөн коллеган ялгаруулалтыг сайжруулахаас гадна хүний орчин тойрон дахь хортой исэлдэгчээс арьсыг хамгаалах үйлчилгээтэй. Өдөрт нэгийг,курс эмчилгээ нь гучин ширхэг.

Хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүн нь ямар үйлчилгээтэй вэ?

Smart kids буюу ухаалаг хүүхэд,  strong kids буюу хүчтэй хүүхэд гэсэн хоёр төрлийн ундаа орж ирсэн. Энэхүү ундаа нь алим болон гүзээлзгэний 100 хувийн цэвэр шүүс агуулагдсан. Ухаалаг хүүхэд гэдэг нь тархины эд эсийг хөгжүүлэх , ой тогтоолтыг сайжруулдаг амин дэмүүдийг агуулсан байдаг. Харин хүчтэй хүүхэд ундаа нь яс болон шүдийг үүсгэн бэхжүүлэх чухал бодис агуулдаг. Өсөж буй хүүхдийн тархины хөгжилд туслах бөгөөд хүүхдийг эрүүл өсгөхөд тустай магнезиүм, витамин С, В, прополис , DL- маликийн хүчил агуулна. Мөн мэдрэл болон булчинг тэнхрүүлэх зайлшгүй чухал бодис бий. Мөн хоол хүнснээс авч чаддаггүй чухал бодисуудыг нэмж өгсөнөөрөө хүүхдэд өгөөжтэй бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний давуу тал нь хүүхдийн шүд гэмтээдэгүй ба карисс үүсгэдэгүй. Өдөрт 3 хүртэл ууж хэрэглэнэ.

Артишокийн вакус нь ямар үйлчилгээтэй вэ?

Артишок нь Хризантим зүйл аймгийн 1,5-2м өндөртэй ургамал бөгөөд эрт дээр үеэс хүнс болон анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн юм. Гол үйлчилгээ нь цөс ялгаруулах болон шээс хөөх үйлдлээрээ алдартай ба эрүүл мэндэд олон талаараа тустай Бетайн, Санг Хван мөөг, Хлорелла, прополис, Витамин В2,В12, L-лизин монохлорид зэрэг амин дэм болон үйлчлэгч бодис агуулсан байдаг. Бүтээгдэхүүний үндсэн үр нөлөө  нь бол маш сайн шарталт тайлдаг, ацет альдегид буюу шарталт үүсгэдэг бодисийг маш сайн бууруулна, цусан дахь холестиралыг буулгана,  таргалалт болон элгэнд өөх хуралдахаас урьдчилан сэргийлнэ, хүчил бууруулан завсрын эсийн үйл ажиллагааг дэмжиж биеийн дархлааг сайжруулна. Байгалийн гаралтай антибиотик агуулдаг нь өргөн хүрээний  бактер вирусийн эсрэг үйлдэлтэй, бодисийн солилцооны орлуулашгүй чухал амин хүчил эрдэс давс ургамалын уургаар баялаг, кальцийн шимэгдэлтэнд чухал дэмжлэг үзүүлнэ, бүх насний хүн болон хүүхдэд тохирсон бүтээгдэхүүн, амны цангаа тайлдаг ба алимны амттай ундаа. Өдөрт 1 ээс 3 ширхэгийг уух ба курс эмчилгээ нь 30 хоног уух хэрэгтэй.

Мөн бид эх орныхоо хөрсөн дээр тарьсан цэвэр Зэрлэг чацарганы өтгөрүүлсэн шүүсийг үйлдвэрлэж байгаагаа уншигчиддаа дуулгая. Энэ шүүсийг ууж буй цайндаа хийж уух зориулалттай.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хаанаас худалдан авах боломжтой вэ?

Эмийн сангууд болон бүх сүлжээ супермаркетуудаар худалдаалж байгаа. Та бүхэн гэр бүл болон өөрийн эрүүл мэндэд анхаараарай. Бүх бүсгүйчүүддээ эрүүл энхийг хүсье.

Г.Сувд
”АстраФарм” ХХК -ийн захирал Д.Оюун ”… Эрдэмтдийн олон жилийн судалгаагаар нотлогдсон бүтээгдэхүүн” Reviewed by on . Өнөөгийн цаг завгүй хийгээд цахим ертөнцийн хүмүүс бид  маш их стресстэй, уур бухимдалтай байдаг. Мөн импортоор орж ирсэн чанар муутай хүнсний бүтээгдэхүүн боло Өнөөгийн цаг завгүй хийгээд цахим ертөнцийн хүмүүс бид  маш их стресстэй, уур бухимдалтай байдаг. Мөн импортоор орж ирсэн чанар муутай хүнсний бүтээгдэхүүн боло Rating:
Дээшээ